Friday, November 30, 2012

Esprit

1968 онд  АНУ-н Сан-Франциско хотын залуу загвар зохион бүтээгч хос Сьюзи болон Дуг Томпкинс нар үүсгэн байгуулсанаар Esprit брэндийн түүх эхэлсэн билээ. Тэдгээрийн зохион бүтээсэн чөлөөт стилийн хувцас нь маш их эрэлт хэрэгцээтэй байснаар өнгөрсөнд болон орчин үед  дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн,  алдартай хувцасны брэнд болон хувирчээ.
ESPRIT брэндийн мөн чанарыг хадгалсан гуравдагч талд өөрийн лицензийн барааг үйлдвэрлэх эрх өгдөг. Үйлдвэрлэлийн гол чиглэл нь өдөр тутмын хувцас юм. Энэ нь хамгийн анх байгуулагдсан ангилал ба одоогийн байдлаар өргөн хүрээний хэрэглэгчдэд өдөр тутмын, чөлөөт загварын  хувцасийг санал болгодог.
Одоогоор эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, спорт болон дотуур хувцас, гутал, цүнх, бүс зэрэг жижиг хэрэгсэлүүдээс гадна нүдний шил, цаг, гоёл чимэглэл, гоо сайхан, гэр ахуйн гэсэн лицензийн хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд хүрдэг.
ESPRIT нь өнөөдөр дэлхийн 5 тивийн 100 гаруй оронд үйл ажиллагаа нэгэн жигд явуулж, өдрөөс өдөрт хүрээгээ улам бүр тэлэн хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээсэн хүчирхэг брэнд болоод байна.
1970-аад оны үед ESPRIT-ийн салбарууд  төв Европ (Дюссельдорф, Герман) болон Азид (Хонг-Конг) нээгдсэн байна. 1976 онд Германд Esprit de corp /edc/  нэртэй эмэгтэйчүүд болон оихдуудад зориулсан спорт хувцас үйлдвэрлэдэг байж байгаад аяндаа европын зах зээл дээр залуучуудад зориулсан моодны хувцас үйлдвэрлэдэг брэнд болон хувирснаар edc шүхэр брэндийн түүх эхэлсэн.FGGFTV
edc шүхэр брэндийн бүтээгдэхүүн нь залууст чиглэсэн шинэлэг загвар, залуусын өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл, залуу насны эрх чөлөө, цог жавхаа, эрч хүчийг тодорхойлогч болж чаддагаараа бусад брэндээс ялгарч чаддаг  юм.

Swarovski

100 гаруй жилийн өмнө анх 1895 онд зохион бүтээгч, шинийг эрэлхийлэгч Даниел Сваровски нь Австрийн Тирол мужийн Ваттенс тосгон руу өөрийн шинэхэн зохион бүтээсэн гоёл чимэглэлийн болор чулуу зүсэх талсджуулах болон өнгөлгөөний машиний хамт нүүсэн. Энэ мөчөөс хойш тэрээр загварын ертөнцөд томоохон хувьсгалыг хийсэн төдийгүй Сваровски нь хувцас загвар гоёл чимэглэийн болон сүүлийн үед гэрэлтүүлэг уран барилга засал чимэглэлд зориулагдсан нарийн засаж талсджуулсан болор үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч болсон юм. Одоог хүртэл Ваттенсд байрлаж байгаа энэхүү гэө бүлийн компаний 4, 5 дахь үеийн үе залгамжлагчид нь удирдаж байгаа ба дэлхий даяар 120 гаруй оронд 20,000 гаруй ажилтан ажиллагсадтай ба 2006 онд 2,33 тэрбум Еврогийн борлуулалт хийсэн байна.
Ерөнхийдөө хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу засаж талдсан дан болорыг үйлдвэрлэж зарах, нөгөөх нь дээд зэргийн дизайнаар бүтээгдсэн бэлэн бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг ба Сваровски корпараци нь 4 төрлийн үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн хийдэг Тиролит үйлдэрийн өрөмдлөгөөний тоног төхөөрөмж, Свэрфлакс /замын аюулгүйн гэрэлтүүлэг/, Оптик дуран авиа, телескопийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг ба Сваровскийн өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэлийн болор чулууг үйлдвэрлэдэг ажээ.
Ийнхүү Сваровски болор нь Кристаллаязд хэмээх нэрийн дор өөрийн үндсэн бүтээгдэхүүнүүд нь олон улсын загварт салшгүй нэгэн хэсэг болсон ба Сваровскийн өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэл, гэрийн гоёлын эдлэл бусад эд хэрэгсэлүүд нь 600 гаруй дэлгүүр салбаруудаар нь борлогдож байгаа ба бүхийл загварын чиг хандлагад үргэлж нөлөөлсөөр ирсэн юм. Тэр дундаа Дэниел Сваровски бүтээгдэхүүнүүд нь компанийн нэрийн хуудас болдог байна. Сваровски цуглуулагчдын нийгэмлэг нь 400,000 гаруй гишүүдтэй бөгөөд алдартай болор биетүүдийг цуглуулдаг ажээ. Ваттенсд байрлах Болорын ертөнц хэмээх хөдөлгөөнт дүрс бүхий болорын музей нь 1995 онд нээгдсэнээсээ хойш 7 сая гаруй зочид гийчид очиж үзсэн байна. Сваровскийн шинэ санаа, онгод урам зоригоор дүүрэн ертөнцийг болор нь дээд зэргийн бүтээлч түүхий эд болж чаддаг байна.

Chanel

“The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог.
1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.
“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Nickname “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.
“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.

Burberry

Бөс даавууны наймаачиний дагалдагч байсан Томас Бөрбэрри 21 настайдаа өөрийн анхны дэлгүүрээ нээж байсан нь одоогийн нэртэй брэнд Burberry-ийн суурь болсон юмаа.
Burberry нэхмэлийн хамгийн хялбар хээ болох дөрвөлжин улаан, шаргал, хар судалыг дэлхийд нэртэй таних тэмдэг болгож зохиогчийн эрхийг авчээ. Энэ хээг ашиглах зөвшөөрөл буюу franchise эрх зарах, гоёл, бэлэн хувцас, үнэртэн үйлдвэрлэл нь энэ группийн гол бизнес юм.
Дэлхийд дээд зэргэлэлийн загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг брэндээр Английн хатан хаан 2-р Элезабетаас эхлээд өрийгөө үнэлдэг дэлхийн одууд гоёдог билээ.