Thursday, January 3, 2013
Живсмаа - Ээждээ очноо би
Өвөр Монголын өөртөө засах орны дуучин охин Живсмаа-Ээждээ очноо би дууг маш чадварлаг дуулсан байна.
«ХОТОЛ ЦАГААН ГҮНЖ» АУРУГ
Аюуругийн эцэг Хайду ноён (1235-1301) бол Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн, эх оронч хүн байлаа. Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдлыг эсэргүүцсэн тэмцлийг тэрээр толгойлсон бөгөөд Аригбөхийн тэмцлийг тууштай дэмжиж 1266 онд Монгол ноёдын холбоо байгуулсан. Хайду нь Өгэдэйн үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнх хааны үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдсан, алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. Мөнх хаан хязгаар нутагт очиж суусан ноёдын дотроос Хайдугаас их л болгоомжилж, Тарвагатайн наана тусгай цэрэг суулган сэргийлж байсан гэдэг.
Хайду нь Их Монгол улсын нийслэлийг Хятадад нүүлгэж, Хятадаар төвлөсөн Юан гүрэнг байгуулахыг эрс шийдвэртэй ясэргүүцэж, гүрний төв Монгол газар байж, Монголоос л эзлэгдсэн улс оронг захиран баримтлах ёстой гэж үздэг байснаас гадна Хубилай хааныг эцэг өвгөдийн уламжлалт ёсыг эвдэж хаан ширээг эзлэн, хятадын нөлөөнд орсон хэмээн, түүний гэм бурууг уудлан илрүүлж, шүүмжилж байсан тухай мэдээ байдаг. Түүгээр ч барахгүй зэвсэг барин босон тэмцсэн юм.
ХУНТАЙЖ ЧИНГИМИЙН ХАТАН ХӨХӨГЧИН
Хунтайж Чингим бол Хубилай хааны Чимбай нэрт их хатнаас төрсөн. Зан ааш нь номхон шулуун бөгөөд ухаалаг, ачлал төрхөмсөг сэтгэлт, аливаа үйлд чадварлаг тул Хубилай хаан улс орны хожмын хэргээ аль эртнээс түүнд захируулах болжээ. Чингимийг ерөнхий сайд бөгөөд цэрэг дайны хэрэг эрхлэгчээр томилж, чухал хэргийг хаанд айлтгахаас өмнө заавал хунтайж Чингимд мэдээлж байтугай гэсэн нь түүнийг хожмын хаан болгох гэж төр улсын хэрэгт чиглүүлэн сургаж байсан гэлтэй. Гэвч Чингим ид залуу, дөчин гурван насандаа өвчнөөр өөд болж, Хубилай хаан ихэд харамсан, олон хөвгүүд, ач нарын дотроос түүний дүү Төмөрийг онцгойлон хаан ширээнд суух эрхийг олгожээ.
Юан гүрнийг үндэслэн байгуулагч Хубилай хаан, язгуурын монгол орны засаг засаглалд анх эхлэн өөрчлөлт хийхдээ юуны өмнө бүх монголыг захирах алтан тамга барьсан хан хөвгүүнийг тохоон томилох болсон. Өөрөөр хэлбэл Хубилайн үеэс хаан хөвгүүний эрх үүрэг их болж, түүний эрхлэх ажил төрөл нь тодорхой болсон байна. Хан хөвгүүнийг урьдаас тохоон томилдог нь нэгэн талаар хаан ширээ булаацалдах тэмцлээс сэргэмжилсэн тал байвч, нөгөө талаар үндсэн монгол орныхоо төрийн хэргийг бариулах гэсэн учир холбоотой бололтой. Хубилай бол Юан гүрний их хаан, хан хөвгүүн бол бүх Монголын хэргийг ерөнхийлөн захирах болсон учиртай. Хаан ширээ залгамжлах хан хөвгүүн нь заавал Хар Хорум хотод сууж бүх Монголын төрийн хэргийг ерөнхийлөн барихаас гадна төрийн ёсонд биеэ боловсруулах, цэрэг захирах давхар үүрэгтэй. Ширээ залгах их хаан хөвгүүний захиргаан дор язгуурын монгол орны төрийн хэргийг гардан барьдаг хүн бол хан хөвгүүд дотроос тохоон томилогдсон «цзинь ван» буюу «язгуурыг захирах ван» ажгуу.

Өөрийгөө хүмүүжүүлэх 12 алхам
Сонирхолтой байгалийн зурагнууд №1
Байгаль сонирхогч, адал явдал хайгч таньд зориулж ертөнцийн хосгүй гайхамшигт байгалийн зургуудыг мэргэн оюунд тань зориулан оруулж байна. Excelent Landscapes HD Wallpapers-нхаа дөрөв дөх цувралаа та бүхэд хүргэж байгаадаа таатай байна. 100 ширхэг HD чанартай зурагнууд орсон бөгөөд далай тэнгис, гол мөрөн, хээр тал, хөвч ой, хөхөмдөг хангай, ноён шовх сарьдагуудын үзэсгэлэн төгөлдөр, гоёмсог ханын цааснууд багтлаа. Стресс ядаргаагааг тань тайлж, компьютерийн дэлгэцийг тань гоёмсог харагдуулах болно.
Дэлхий дахин 2013 оны угтан авлаа
Дэлхий дахин 2013 оны угтан авлаа
Хэдэн мянган жилээр тоологдох настай Дэлхийн хүн төрөлхтөн бас нэгэн шинэ оноо угтан аваад гуравхан хонож байна. Сиднейгээс Улаанбаатар хүртэл, Америкаас Африк тив хүртэл Дэлхий ертөнц тэр аяараа Шинэ жилийн баярын сүр жавхлан төгөлдөр буудлаганд доргиж, Лондон, Дакар, НЬю Йорк, Лас Вегас гэхчилэн хүж Дэлхийн мянга мянган хот суурин, газар нутгуудад баярлаж баяссан хүмүүс оргилуун дарстай шилэн хундагаа өргөн, бие биедээ халуун дулаан мэндчилгээ, ерөөлийн үгс айлдаж, Шинэ жилийн мэнд дэвшүүлсэн баярын өдрийн дүр зургаар үзэгч таны мэлмийг мялаая.
2013 оны мөнгөний зурхай
Могой жилтэй хамт эрүүл мэнд, хайр дурлал, гэр бүлийн аз жаргалаас гадна
мөнгөний эх үүсвэр ирдэг гэнэ. 2013 онд ямар баялаг таныг хүлээж байгаа
бол? Үүнийг мэдэхийн тулд бүгдээрээ 2013 оны мөнгөний зурхайтай
танилцацгаая.
Хонины орд.
Хонины ордныхон өөрийгөө үл хайрлан ажил хөдөлмөр хийж, мөнгө олох
чадвартай байдаг бөгөөд олсныхоо хэрээр түүнийгээ үрэх ихэд дуртай. Хэт
үрэлгэн зан чанараасаа болоод төдийлөн сэтгэл хангалуун амьдарч
чаддаггүй байна. Тиймээс хонины ордныхон зарлагаасаа илүү мөнгө олох
шаардлагатай. 2013 онд зарлагаа бага зэрэг багасгах юм бол та
хангалттай их хэмжээний мөнгөтэй байх болно.
МОСКВА. /Оросын дуу хоолой/. Дэлхийн олон тэрбум хүний амьдралыг
өөрчлөгч, харилцаа холбооны хямд системийн хувьсгалт эринийг нээсэн
интернэт 30 нас хүрлээ.
1983 оны нэгдүгээр сарын 1-нд компьютерийн сүлжээ хуучин системээ бүрэн орлуулах технологийн хувьсгалаа албан ёсоор эхэлсэн гэнэ. Энэ өдөр АНУ-ын Батлан хамгаалах яаманд хэрэглэгдэж байсан Арпанет сүлжээ нь Интернэтийн протокол иж бүрдэл буюу IPS харилцаа холбооны сүлжээ болж олон нийтэд ашиглагдах болсон.
"Багц-ын харилцаа"-г ашиглах болсноор компьютеруудыг холбох шинэ арга нь WWW-ын суурийг тавьж өгсөн ажээ.

Subscribe to:
Posts (Atom)